SHARE THIS:
Link: http://www.creditbank.mn

Кредит банк, Ulaanbaatar, Mongolia

ТА БИДНИЙ ИТГЭЛЦЭЛ Кредит банк нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 1997 оны 12-р сарын 19-ний өдрийн 503 тоот тушаалаар байгуулагдаж 1998 оны 4-р сарын 10-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр эдүгээ 16 дахь жилдээ Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой үйл ажиллагаа явуулж, байр сууриа бэхжүүлэн, харилцагчиддаа чанартай үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байна Кредит банк нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай банк бөгөөд өмчлөгч нь Кипр улсын “Харшал Холдингс Лимитед” ХХК юм. Тус банк нь харилцагчдаа эрхэмлэн дээдэлсэн, олон улсын түвшинд хүрсэн, оюуны болон техник технологийн дэвшилд суурилсан үйл ажиллагаатай, үндэсний банк санхүүгийн зах зээлд баттай байр суурь эзэлсэн банк болох эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Эрхлэх үйл ажиллагаа: Кредит банк нь доорх албан ёсны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. • 1998 оны 4 дүгээр сарын 10-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн 137 тоот тушаалаар Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл; (хадгаламж, зээл, төлбөр тооцооны үйл ажиллагаа) • 1999 оны 7 дугаар сарын 15-ны Монголбанкны Ерөнхийлөгчийн 328 тоот тушаалаар Олон улсын төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрөл; • Гуравдагч этгээдэд баталгаа гаргах, үнэт металл болон үнэт чулуутай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 225 тоот тушаалаар тус тус авсан. Эрхэм зорилго: Харилцагчдад орчин үеийн технологит тулгуурласан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх, хувь нийлүүлэгчдийн ашгийг нэмэгдүүлэх, банкны ажилтнуудыг хөгжүүлэх. Монгол улсын эдийн засгийн өсөлт, харилцагч хувь хүн байгууллагуудын хөгжилд дэм үзүүлэх. Алсын Хараа: Харилцагчдын хүлээлтэнд нийцсэн, өндөр технологит суурилсан, ёс зүй болон эко орчныг дээдэлсэн, монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулсан салбартаа манлайлагч банк болох. Эрхэмлэх зүйлс: - Чадварлаг хүний нөөц - Харилцагчид - Итгэлцэл - Тасралтгүй хөгжил - Эв нэгдэл - Зээлийн үйлчилгээ - Хадгаламжийн үйлчилгээ - Төлбөр тооцоо, харилцах дансны үйлчилгээ - Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ - Валют арилжаа Call: 11 319038
read more..

Кредит банк, Ulaanbaatar, Mongolia

Website Info

Category: Bank/Financial Services
Found: 09.07.2015

Rate!!

Please write a comment:

User ratings